Dear Sir/Madam,
this is just to inform you that you will receive a scholarship (from Rectorate, in December) to your bank account within 2 weeks.
In January 2010 TBU will have to wait for financial sources (to be sent from the Ministry) - it means that you will not receive your scholarship (in January) in the first half of the month - but probably at the end of January (it is also possible that you will receive the money at the beginning of February). This is the same procedure every beginning of the year.
Thank you for your understanding and with kind regards,
Michaela Blahova
Monday, November 30, 2009
Хакухо 12 дахь удаагаа Эзэн хааны цом хүртлээ
Тэрбээр жилийн зургаан башёгоос 86 ялалт авч, Асашёорюүгийн үзүүлсэн амжилтыг эвдлээ-
Японы мэргэжлийн сумо бөхийн 2009 оны хаалтын тэмцээн болох кюүшю башё өндөрлөлөө. Кюүшю башёд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хоёр ёкозуна зодоглож байсан нь үгүй бөгөөд үүгээрээ өвөрмөц энэ сарын тэмцээнд мэргэжлийн сумо бөхийн 69 дэх ёкозуна Хакухо М.Даваажаргал нэг ч уналгүйгээр тэргүүлж, эзэн хааны цомыг 12 дахь удаагаа хүртлээ. Тэрбээр мөн жилийн зургаан башёгоос 86 ялалт авч, дөрвөн жилийн өмнө их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн гаргасан бахдам амжилтыг эвдэж, түүхэн амжилтын эзэн болж байна. Сүүлийн дөрвөн жил дараалан кюүшю башёгийн эхний өдөр өвдөг шороодсон их аварга Хакухо анхны даваагаа Кисэносатог ялснаар авав. Ааг бяр нь амтагдсан Хакухо аварга 14 дэх өдрийн барилдаанд озэки Котомицүкиг давж, харин Асашёорюү Д.Дагвадорж озэки Котоошюд өвдөг шороодсоноор гурван унаатай болж, улмаар Хакухо кюүшю башёг тэргүүлэх нь тодорхой болсон юм. Сүүлийн өдрийн барилдаанд Хакухо М.Даваажаргал уватэнагэ мэхээр Асашёорюүг давснаар 15 давж, 100 хувийн амжилтаар кюүшю башёг үдлээ. Тэрбээр эзэн хааны цомыг гардаж авах үеэр “2009 оныг ийм сайхан амжилтаар үдэж байгаадаа маш их баяртай байна. 15 хоногийн турш намайг дэмжиж байсан та бүхэнд баярлалаа” гэжээ.
Сумогийн дэвжээнд 25 дахь түрүүгээ авахын төлөө хүч үзэн барилдсан их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн тухайд 11 даваа, дөрвөн унаатайгаар башёг өндөрлүүлж байна. Тэрбээр 12 дахь өдрийн барилдаанд озэки Харумафүжид, 13 дахь өдрийн барилдаанд озэки Котомицүкид, 14 дэх өдрийн барилдаанд озэки Котоошюд, улмаар сүүлийн өдөр их аварга Хакуход өвдөг шорооодсон юм.
Макүүчи буюу дээд зиндаанд зодоглосон манай бусад бөхчүүдийн тухайд зүүн жигүүрийн хоёр дахь озэки Харумафүжи Д.Бямбадорж есөн даваа, зургаан унаатай башёг өндөрлүүлсэн бол сэкиваки Какурюү М.Ананд найм унаж, ирэх жилийн анхны башёд сэкиваки цолоо хураалгах болж байна. Энэ удаагийн кюүшю башёд өндөр амжилт гаргасан манай бөх бол зүүн жигүүрийн маэгаширагийн 11-т бичигдсэн Тамаваши Б.Мөнх-Оргил байлаа. Тэрбээр урамтай сайхан барилдаж, макүүчи зиндаанд 10 давсан амжилтаар 2009 оны сүүлийн башёг өндөрлүүлсэн юм. Мөн маэгаширагийн 12 болон 13-т эрэмбэлэгдсэн Шотэнро Д.Нямсүрэн, Моконами Г.Базарсад нар тус бүр ес давж, амжилттай барилдсан бол баруун жигүүрийн маэгаширагийн зургаагаас босч барилдсан Кёкүтэнхо Н.Цэвэгням, зүүн жигүүрийн маэгаширагийн аравт бичигдсэн Асасэкирюү Б.Дашням найман даваатай, 50-иас дээш хувийн амжилт гаргасан. Харин маэгаширагийн хоёроос босч барилдсан Токитэнкү А.Хүчитбаатар таван даваа, 10 унаатай башёг үдлээ.
Фукуока хотноо болсон кюүшю башёгийн үеэр олны анхаарлын төвд байсан бас нэгэн онцлог нь озэки Чиётайкай байв. 14 дэх удаагаа кадобан болсон озэки Чиётайкай башё эхлэхийн өмнө “Тавиас дээш хувийн амжилт үзүүлж чадахгүй, сэкиваки руу унасан ч зодог тайлахгүй” хэмээн мэдэгдсэн бөгөөд башёгийн 10 дахь өдрийн барилдаанд их аварга Асашёорюү Д.Дагвадоржид унаж, найман унаатай болсноор башёг орхисон билээ. Тэрбээр ирэх жилийн тэргүүн башёд сэкиваки цолтой барилдана.

Subscribe to:
Posts (Atom)